Нийтлэлүүд

Нярай хүүхдийн хамар битүүрэх үед яах вэ?

2025 оны 07 сарын 23

Хүүхдийн хамар битүүрч, амьсгалахад хүндрэлтэй байх нь олон ээжүүдийн санааг зовоодог асуудлын нэг. Ялангуяа нярай насны хүүхдүүд амьсгалахад хамраараа илүү их хамааралтай байдаг тул хамрын цэвэр байдал тэдний унтах, хөхөө хөхөх, бүр ааш араншинтай нь ч шууд холбоотой байдаг. Тэгвэл хамрыг нь зөв, аюулгүй, үр дүнтэй цэвэрлэх болон гадаад орчинд хэрхэн анхаарах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.


Хамар цэвэрлэхдээ юуг анхаарах вэ?


Нярай хүүхдийн хамар маш эмзэг. Тиймээс хамрыг нь арчлахдаа хэт олон удаа биш, харин нэг удаад бүрэн, зөөлөн, үр дүнтэйгээр цэвэрлэх хэрэгтэй.


Хөвөнг эрчилж урт нарийн савхан хэлбэртэй болгоод, буцалгаж хөргөсөн усаар чийглэнэ.


Хөвөнг хамрын нүх рүү ойролцоогоор 1–1.5 см орчим гүнтэйгээр, эргүүлж оруулан цэвэрлэнэ.


Хэрэв нус хатсан байвал хүчээр авах гэж оролдох хэрэггүй. Харин өмнө нь 1–2 дусал буцалсан хөргөсөн усыг хамарт нь дусааж, нусыг зөөллөөд дараа нь арилгаарай.


Хэт их цэвэрлэх, гүн түлхэх, хуурай хөвөн ашиглах зэрэг нь хамрын дотор салстыг гэмтээх эрсдэлтэй. Үүнийг анхаарах нь маш чухал.


Нусгүй хэрнээ хамар нь битүүрсэн мэт байвал яах вэ?


Зарим үед хүүхдийн хамар нусгүй мөртлөө битүүрсэн мэт дуугарч, хүүхэд амьсгалахад хэцүү байх тохиолдол гардаг. Энэ нь ихэнхдээ орчны хуурайшилт, тоосжилт, агаарын бохирдол зэргээс шалтгаалдаг.


Ийм үед хүүхдийн арьс улайж, жижиг улаан толботой болох, бүр нулимстай мэт чийглэг туяатай болох шинж илэрч болно. Тэгвэл энэ нь хүүхдийн бие гадны орчинд мэдрэг байгаагийн илрэл юм.


🌿 Цэвэр агаарт гаргахын ач тус


Хамар битүүрэх, арьс улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл хүүхдийг гэртээ байнга байлгахын оронд — гадаа, цэвэр агаарт гаргах нь хамгийн энгийн атлаа үр дүнтэй арга юм. Утаагүй, модтой, чийгтэй, байгалийн орчинтой газар салхилах нь хамгийн тохиромжтой. Боломжтой бол өглөөний 9:00–11:00 цагийн хооронд, олон хүнтэй газар сийрэг байхад гаргахыг зөвлөж байна. Хэрвээ ойр орчимд ус, гол горхи бүхий орчин байвал хүүхдэд илүү ээлтэй, чийглэг агаараар амьсгалах боломж бүрдэнэ.


Хамар цэвэрхэн байснаар нярай хүүхэд тайван унтаж, амар тайван амьсгалж чаддаг. Харин ээж аавуудын зүгээс хамгийн чухал зүйл бол — хүүхдээ илүү ойлгож, эмзэг биеийн онцлогийг хүндэтгэж арчлах юм.


🍼🩵Нярай үеийн арчилгаа бол хамгийн том анхаарал билээ. Агаар салхинд гарахдаа "Бүүвэйхэн" живхээ сайн базааж, ая тухаа ханган гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй.🩵🍼

Бусадтай хуваалцах