Нийтлэлүүд

Нярай хүүхдийн баас, шээсэнд хэрхэн анхаарах вэ?

2025 оны 07 сарын 25

Эцэг эх бүрт нярай хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд санаа зовох нь мэдээж. Ялангуяа шинэхэн ээжүүдийн хувьд хүүхэд нь хөхөндөө цадаж байгаа эсэх, хэвийн бойжиж байгаа эсэхийг ойлгоход түүний баас, шээсний тоо хэмжээ чухал үзүүлэлт болдог.


Нярай хүүхдийн баасны давтамж


Хөхөндөө сайн цадаж байгаа нярай хүүхэд дунджаар 24 цагийн дотор 5-6 удаа баана. Энэ нь хүүхдийн хоолны шингэц, гэдэсний үйл ажиллагаа хэвийн байгаагийн илрэл юм. Хэрэв баас нь зөөлөн, шаргалдуу өнгөтэй, эвгүй үнэргүй байвал хүүхэд хөхөндөө сайн, биед нь асуудал байхгүй гэж үзнэ.


Шээсний давтамж


Нярай хүүхдийн давсаг маш жижигхэн байдаг тул өдөрт олон удаа шээх нь хэвийн. Тиймээс 24 цагийн туршид 8-аас дээш удаа памперс солих шаардлагатай болдог. Энэ нь хүүхэд хангалттай шингэн авч байгаагийн болон бөөр, шээсний систем сайн ажиллаж байгааг илтгэнэ.


Хүүхдийн наснаас хамаарсан живхний хэрэглээ


  • 1-6 сартай хүүхэд бол өдөрт 6-8 удаа живх солих хэрэгтэй. Хэрэв энэ тоонд хүрч байвал хүүхэд хөхөндөө сайн хөхөж, биед нь хэрэгцээт ус, тэжээл хүрч байгаа гэсэн үг.
  • 6 сараас дээш насны хүүхэд хатуу хоолонд аажмаар орж эхэлдэг тул памперсны давтамж өдөрт 4-6 удаа болж багасдаг. Энэ тоо нь хэвийн гэж үзнэ.Анхаарах зүйлс:
  • Хэрвээ хүүхэд 24 цагийн турш шээхгүй эсвэл баахгүй байвал заавал эмчид хандаарай.
  • Памперс солих бүрд хүүхдийн арьсыг сайтар цэвэрлэж, чийгшүүлэгч тос түрхэх нь тууралт, үрэвслээс сэргийлнэ.
  • Хэт олон удаа шээж, шингэн шингэхгүй байх нь шингэний дутагдал, суулгалттай холбоотой байж болох тул анхааралтай ажиглаарай.


🩵🍼Таны бяцхан үрийн эрүүл, тав тухтай өсөлтөд зориулсан шилдэг сонголт — Бүүвэйхэн живх.

100% арьсанд ээлтэй найрлага, амьсгалах ухаалаг бүтэц, өндөр шингээлттэй Япон технологи, шөнө ч хуурай байлгана. Харшил өдөөдөг орцгүй, эмзэг арьсанд ч аюулгүй.

Бүүвэйхэн — Хүүхэд тань жаргалтай, та тайван. 🍼🩵


Бусадтай хуваалцах