Хүүхдийн нүд нуухтах үед яах вэ? – Ээж бүрийн мэдэх ёстой зөвлөгөө

Хүүхдийн нүднээс нуух гоожих нь олон ээжийг сандаргадаг түгээмэл үзэгдэл. Заримдаа энэ үед ээжүүд уламжлалт аргаар хөхний сүү дусаах гэж оролддог ч энэ нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, бүр эсрэгээрээ халдвар даамжруулах эрсдэлтэй байдаг. Тиймээс мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг дагах нь хамгийн зөв сонголт юм.
Хөхний сүүг нүдэнд дусаах нь яагаад буруу вэ?
Хэдийгээр хөхний сүү нь дархлааг дэмжигч бодис агуулдаг ч нүд бол маш эмзэг эрхтэн тул халдвар үүсэх магадлалтай. Сүүнд агуулагдах уураг, бактери нь нүдэнд цочрол өгч, үрэвсэл хүндрэх эрсдэлтэй. Иймд эмчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн зүйл дусаахгүй байхыг анхаараарай.
Нүд нуухтах, улайх үед юу хийх хэрэгтэй вэ?
- Эмчид яаралтай үзүүлэх: Хэрэв хүүхдийн нүд улайж, нуух гоожих, нээхэд хэцүү болох зэрэг шинж илэрвэл хүүхдийн нүдний эмчид үзүүлж, онош тодруулах хэрэгтэй. Энэ нь нүдний салстын үрэвсэл (конъюнктивит), нулимсны суваг бөглөрөх зэрэг олон шалтгаантай байж болно.
- Нуухыг цэвэрлэх: Нуух хатахаар хүүхдийн зовхийг наалдуулж, зарим тохиолдолд арьсыг нь урах, цочроох эрсдэлтэй. Иймээс өглөө, орой тогтмол цэвэр усаар эсвэл эмчийн зааврын дагуу хийгдсэн нүдний уусмалаар нүдний булангаас гадна чигт зөөлөн арчиж цэвэрлээрэй. Цэвэр даавуу, марль, эсвэл нэг удаагийн хөвөн ашиглах нь тохиромжтой.
- Гараа сайтар угаах: Цэвэрлэгээ хийхийн өмнө, дараа заавал гараа угааж ариун байлгах хэрэгтэй. Халдвар тарахаас сэргийлэх чухал алхам юм.
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө:
- Хүүхдийн нүд байнга нуухтаж, дахин дахин үрэвсдэг бол нулимсны сувгийн бөглөрөл байж болох тул мэргэжлийн эмчид үзүүлэх нь зүйтэй.
- Эмчийн зөвлөөгүй бол ямар ч тос, дусаалга, уламжлалт арга хэрэглэхээс татгалзаарай.
- Нярай, бага насны хүүхдийн эрүүл мэндийн аливаа өөрчлөлтөд хөнгөн хандахгүй байх нь хамгийн чухал.
🩵🍼Ээж аав бүр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хамгийн зөв шийдвэр гаргахыг хүсдэг. Иймд найдвартай, шинжлэх ухаанд суурилсан зөв аргаар асуудлыг шийдэх нь хүүхдийн тань хурдан эдгэрэх, тав тухтай өсөх үндэс юм. Өдөржин хуурай, шөнөжин тайван — Бүүвэйхэн живхтэй хамт🍼🩵


