
Эрхэм хэрэглэгч та манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж байгаад баярлалаа. Таны хэрэглэсэн живхний уут бүр үнэ цэнтэй! Уутнуудаа хадгалаад дараах урамшууллуудад хамрагдаарай:
Бэлгээ авахын тулд уутаа бүрэн бүтэн байдалтай хадгалаарай.
Жич:Зөвхөн том савлагаатай живхний уут тооцогдоно
“БҮҮВЭЙХЭН” живх нь Монгол хүүхдийн биеийн болон уур амьсгалын онцлогт тохируулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн материал, орц найрлага бүхий ОЮУНЫ ӨМЧӨӨР БАТАЛГААЖСАН үндэсний брэнд юм. Хүүхдийн арьсанд харшил өгөхгүй 100% ургамлын гаралтай материал ашигладаг бөгөөд 5 жилийн турш хийгдсэн судалгааны үндсэн дээр 2022 оноос эхлэн худалдаанд гарч ээжүүдийн үнэнч туслах болсоор өнөөдрийг хүрчээ.Тус брэндийн хамт олон энэ оны төгсгөлд шинэхэн бүтээгдэхүүн болох ХҮҮХДИЙН 5D МАСКИЙГ худалдаанд гаргасан бөгөөд ханиад томууны энэ улиралд хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн болж чаджээ. Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе 12-р сарын дунд үед зонхилдог бөгөөд ханиад томуунаас сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол зориулалтын маскийг хэрэглэж хэвших юм.“Бүүвэйхэн” брэндийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд живх тус бүрээс 10 төгрөгийг бяцхан хүүхдүүдэд хайр түгээх зорилгоор сайн үйлсийн аянд хандивладаг бөгөөд энэ жил шинэхэн бүтээгдэхүүний дээжээс “Баянгол” дүүргийн эрүүл мэндийн төв болон “Чингэлтэй” дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд тус тус 1500 ширхэг маскийг хандивласан байна.5D маскийн давуу тал нь амны хэсэгтээ бөмбөгөр учир агаарыг чөлөөтэй нэвтрүүлэх ба хүүхдийн хамар, хацрын хэлбэрт тохируулан хийгдсэн, чихний оосрын хэмжээг тохируулан зүүх боломжтой гээд олон давуу талтай бөгөөд хамгийн гол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн материал,орц найрлага чанарын стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн болсон байна.Ташрамд дурдахад ээжүүдийн худалдан авалт хийж буй “Бүүвэйхэн” брэндийн бүтээгдэхүүн тус бүрээс 10 төгрөг сайн үйлсийн аянд зориулагддаг бөгөөд та ч мөн “Бүүвэйхэнтэй” ээжүүдийн хандивт нэгдэж үндэсний брэндээ дэмжээрэй.Бүүвэйхэн-Хайраар бүүвэйлнэ.Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг: 7777 1118

Хүүхдүүд бол хамгийн мэдрэмтгий, хамгийн анхааралтай ажиглагчид. Тэд ээж, аавынхаа нүүрний хувирал, дууны өнгө, үйлдэл бүрийг өөрийнхөөрөө ойлгож, дүгнэлт хийж байдаг. Хэрэв эцэг эхийн зан ааш байнга өөрчлөгдөж, нэг өдөр энэрэнгүй, тоглоомтой байснаа нөгөө өдөр ууртай, загнадаг бол хүүхэд тэдэнтэй харилцахдаа итгэлгүй, түгшүүртэй болдог.“Хэзээ уурлаад эхлэх бол?” гэсэн битүү айдасХүүхэд байнга аав, ээжийнхээ аашийг ажиглаж, “Өнөөдөр загнах болов уу?”, “Одоо уурлах байх гэж бодоод байна” гэх мэт битүү айдаст оршиж байдаг. Энэ мэдрэмж удаан үргэлжилбэл:- Хүүхэд өөрийгөө буруутгах хандлагатай болно (“Би муу хүүхэд болохоор ээж уурлаж байгаа юм байна” гэх мэт).- Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс айх, өөрийгөө нууцлах зан төлөвтэй болно.- Эцэг эхээс эмээж холдох, харилцаанаас зайлсхийх шинж илэрч болно.- Өөртөө итгэлгүй, эргэлзээтэй, байнга бусдын сэтгэл санааг таамаглах гэж хичээдэг болдог.Эцэг эхийн тогтвортой зан ааш — хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй орчны үндэсХүүхэд эцэг эхийн сэтгэл хөдлөл, хандлагыг урьдчилан мэдэж чадах үед өөрийгөө аюулгүй орчинд байна гэж мэдэрдэг. Энэ нь хүүхэд:- Тайтгарч, эцэг эхдээ ээнэгшин дасахад тустай.- Өөрийн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж сурна.- Тогтмол хандлагатай хүмүүстэй байснаар хүнтэй итгэлцсэн харилцаа үүсгэх чадвартай болно.- Ирээдүйд тогтвортой зан төлөвтэй, ухаалаг харилцагч болон төлөвшинө.Эцэг эх бүрийн анхаарах зүйлс:- Сэтгэл хөдлөлөө хүүхдийн өмнө хэт ил гаргахгүй байх- Ууртай байсан ч хүүхдэд хандсан хандлагаа шударга, тогтвортой байлгах- Алдаа гаргасан бол уучлалт гуйж, тайлбарлах- Хүүхдийн өмнө эцэг эхийн хоорондын маргааныг аль болох багасгах- Хүүхдэд хэзээд хайртай гэдгээ үйлдлээр болон үгээр бататгаж байхЭцэг эхийн сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал нь хүүхдийн сэтгэл зүйн эрүүл хөгжилд шууд нөлөөлдөг. Бид төгс биш ч тогтвортой байж чадна. Хүүхдийнхээ итгэлийг хүлээж, аюулгүй мэдрэмж төрүүлэх нь хамгийн үнэ цэнтэй хүмүүжил юм. 💛Хүүхэд тань таны зан ааш, дуу хоолой, үнсэлт бүрийг мэдэрч өсдөг. Та тогтвортой, тайван орчин бүрдүүлэхийг хичээж байгаа бол таны сонгож буй зүйл бүр түүнийг хамгаалж, хайрлаж байх ёстой.Бүүвэйхэн живх нь:100% Арьсанд Ээлтэй Найрлага — Харшил өдөөдөг орцгүй, эмзэг арьсанд аюулгүйАмьсгалах Давхарга — Чийгийг зохицуулж, улайлт, загатнааг багасганаСупер Шингээгч Технологи (Япон SAP) — Өдөр, шөнө хуурай байлгаж, тав тухыг хадгалнаХөнгөн, Зөөлөн Материал — Хөдөлгөөнд саад болохгүй, үрэлт үүсгэхгүйpH-т тэнцвэртэй бүтэц — Арьсны байгалийн хамгаалалтыг дэмжинэ🍼🩵Тогтвортой орчин зөвхөн үгээр биш, сайн сонголтоор эхэлдэг.Бүүвэйхэн — таны зөөлөн хайр, хүүхдийн тань тайван өсөлт. 🩵🍼

Хүүхдээ хөхөөр хооллох нь зөвхөн тэжээл өгөхөөс гадна эх, хүүхдийн хоорондын холбоог бэхжүүлдэг онцгой үйл явц. Гэхдээ шинэхэн ээж бүр энэ үед багагүй сорилттой тулгардаг. Хөхний өвдөлт, чинэрэлт, сүү орох үеийн тавгүй мэдрэмж зэрэг нь ээжүүдийг сандаргадаг ч бүгдийг зөв арга барилаар шийдэж болдог.Хөхүүлэлт өвдөлтгүй байх ёстойХүүхэд хөхийг зөв амласан тохиолдолд огт өвдөлт мэдрэх ёсгүй. Хэрэв хөхүүлэх үед хөхний толгой хөндүүрлэж, зүсэх мэт өвдөж байвал амлах байрлал буруу байна гэсэн үг. Зөв амлуулсан үед хөхний толгой биш, нөсөөт хэсгийн ихэнх аманд нь таарах ёстой.Хөхөө угааж савандаж болохгүйХөхүүлэлт бүрийн өмнө хөхөө савандаж угаах нь хөхний толгой болон нөсөөт хэсгийн байгалийн тосон бүрхүүлийг арилгаж, арьсыг хуурайшуулж, цочроох эрсдэлтэй. Хөхний толгойн орчимд байдаг жижиг булчирхайнууд нь хамгаалалтын тос ялгаруулж, хүүхэд амархан амлах, хөхний арьс хуурайшихаас сэргийлдэг учир зөвхөн цэвэр усаар шүршиж угаахад хангалттай.Сүү орох үед анхаарах зүйлсТөрсний дараах 2–3 хоногт эхний сүү буюу колострум ялгарч байснаа удахгүй сүү жигдэрч, хөх хүндэрч чинэрэх мэдрэмж төрдөг. Энэ үед:Хүүхдийг ойр ойрхон хөхүүлэх нь сүү тогтворжих, чинэрэл багасахад тустай.Хөхүүлээгүй удвал сүү хэт ихсэж, хөх хавагнаж, халуурч (заримдаа 39°C хүрч), хөндүүрлэж, сүүлдээ хөхний үрэвсэл (мастит) болох аюултай.Хэрэв хэт өвдөлт, улайлт, хатууруулалт мэдрэгдэж байвал эмчид хандах хэрэгтэй.Зөв даруулга сонгох нь чухалТөрсний дараа зөв хэмжээтэй, зөөлөн бүтэцтэй хөхний даруулга зүүх нь сүүг зөв урсахад туслах, сүү гоожихоос сэргийлэх, мөн хөх хэлбэрээ алдахгүй байхад чухал нөлөөтэй. Даруулгагүй явбал хөхний сүү ивлэж, арьсыг норгож, хөхний толгой цочроох магадлалтай.🍼🩵Бүүвэйхэн — Хөхүүл ээжүүдийн итгэлтэй туслагч🩵🍼
