
Хүүхэд төрөх нь гэр бүлийн амьдралд баяр баясгалан авчирдаг ч эх хүний бие махбод, сэтгэл зүйд асар их өөрчлөлт гардаг үе юм. Төрсний дараа олон эхчүүд ядарч сульдах, сэтгэл санаа тогтворгүй болох, уйламтгай болох зэрэг өөрчлөлтийг мэдэрдэг. Эдгээр нь ихэвчлэн түр зуурын байдаг ч зарим эхчүүдэд удаан үргэлжилж, өдөр тутмын амьдрал болон хүүхдээ асрах чадварт нь нөлөөлөх хэмжээнд хүрдэг. Үүнийг төрсний дараах сэтгэл гутрал гэж нэрлэдэг.Энэ эмгэг нь энгийн гуниг, ядаргаа биш бөгөөд эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэг шаардлагатай байж болно.
Төрсний дараах эхний хэдэн хоногт олон эхчүүдэд "төрсний дараах гуниг" илэрдэг. Үүнд:
Эдгээр шинж нь ихэвчлэн төрснөөс хойш 3–5 дахь хоногт эхэлж, 1–2 долоо хоногийн дотор өөрөө арилдаг.
Харин шинж тэмдэг 2 долоо хоногоос илүү үргэлжилж, өдөр тутмын амьдралд ихээхэн саад болж эхэлбэл төрсний дараах сэтгэл гутрал байж болзошгүй.
Төрсний дараах сэтгэл гутрал нь дараах хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсч болно.
Төрсний дараах сэтгэл гутралын үед дараах шинжүүд илэрч болно.
Хүнд тохиолдолд өөрийгөө эсвэл хүүхдээ гэмтээх тухай бодол төрж болдог. Ийм үед яаралтай мэргэжлийн тусламж авах шаардлагатай.
Төрсний дараах сэтгэл гутрал нь эмчлэгдэх боломжтой эмгэг юм. Эмчилгээ нь дараах аргуудыг багтааж болно.
Ээжид дараах байдлаар тусалж болно.
Монголын зах зээлд сүүлийн жилүүдэд ээжүүдийн худалдан авалтын хандлага, шалгуур үндсээрээ өөрчлөгдөөд байна. Тэд өмнө нь “Хамгийн хямд нь аль вэ?” гэж асуудаг байсан бол өнөөдөр “Миний хүүхдийн арьсанд хамгийн зөөлөн, аюулгүй нь аль вэ?” гэдэгт гол анхаарлаа хандуулах болжээ. Учир нь орчин үеийн ээжүүд зөвхөн живх худалдаж авдаггүй, харин хүүхдийнхээ гүн нойр, тав тух, арьсны эрүүл мэнд, тайван байдлыг хамтад нь сонгодог болсон юм.Энэхүү зах зээлийн томоохон шилжилтийн үед үндэсний үйлдвэрлэгч “Бүүвэйхэн” брэнд дэлхийн түвшний чанарын шинэ баталгааг эх орондоо авчирч, хэрэглэгчдээ баярлууллаа.Германы Dermatest лаборатори: “Арьсанд маш өндөр нийцтэй”Дэлхийд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог Германы “Dermatest GmbH” лаборатори Бүүвэйхэн живхний хүүхдийн арьсанд хүрдэг дээд давхаргад (Top Sheet Non-Woven Fabric) клиник-дерматологийн иж бүрэн туршилт хийжээ. Шинжилгээний үр дүнд тус живхэнд хамгийн дээд үнэлгээ буюу “EXCELLENT” зэрэглэлийг олгосон байна. Тус туршилтаар Бүүвэйхэн живхийг “EXCELLENTLY TOLERATED” буюу арьсанд маш өндөр нийцтэй, ямар нэгэн харшил, цочрол өгөхгүй болохыг албан ёсоор баталгаажуулжээ.Арьсны эмч нарын хяналт дор хийсэн сорил амжилттай боллоо:Баталгаат туршилт: Олон улсын удирдамжийн дагуу, арьсны нарийн мэргэжлийн эмч нарын шууд хяналт дор олон төрлийн арьсны онцлогтой 30 сайн дурын оролцогч дээр нарийвчилсан сорил явуулсан байна.Үр дүн: Сорилын явцад оролцогчдын арьсанд ямар нэгэн мэдэгдэхүйц сөрөг урвал, улайлт, цочрол огт илрээгүй тул хүүхдийн арьсанд хамгийн аюулгүй, зөөлөн болох нь нотлогдов.Монгол орны эрс тэс уур амьсгал, агаарын хуурайшилт нь хүүхдийн арьсыг амархан хуурайшуулах, чийгт хэт мэдрэмтгий болгох, улмаар живхний тухгүй байдлаас шалтгаалан хүүхэд тайван бус байх эрсдэлийг тогтмол үүсгэдэг. Үүнийг сууриар нь шийдвэрлэхийн тулд “Бүүвэйхэн” брэнд нь энгийн нэгэн шингээгч живх бус, монгол хүүхдийн арьсны онцлогт бүрэн нийцсэн, олон улсын стандартын бүтээгдэхүүн хөгжүүлэхийг зорин ажиллаж ирсэн юм. Тэгвэл ээжүүдийн аль хэдийн мэдэрч, сайшааж ирсэн тус живхний сайн чанарыг олон улсын лаборатори албан ёсны шинжилгээгээр ийнхүү баталгаажуулж өглөө.“Бүүвэйхэн” брэнд: Үрсийн тань тав тухыг хангасан 4 жилийн түүх“Бүүвэйхэн” брэнд нь дотоодын зах зээлд 4 дэх жилдээ амжилттай ажиллаж, эх үрсийн хайртай сонголт болоод байна. Тэд бяцхан үрсийн тав тухыг бүрэн хангасан өмсдөг болон наадаг живхнээс гадна, дөнгөж төрсөн нярайн эрүүл мэндэд зориулсан хүйн хамгаалалттай тусгай живхийг зах зээлд нийлүүлж буй юм. Мөн хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцүүлэн, Монголд анхдагч нэг удаагийн энгэрэвч, шүлсэвч, хүүхдийн маск болон спиртийн агууламжгүй нойтон салфетка зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн тэлсээр иржээ.Premium сегментийн шинэ өрсөлдөөнийг дотоодын брэнд тэргүүлж эхэллээӨмнө нь Монголын хэрэглэгчид хүүхдийн арьс арчилгаа, живхний сонголт дээр Япон, Солонгос, Европын брэндүүдийг "Premium" гэж үзэж, илүү итгэдэг байсан. Харин өнөөдөр Монголын үндэсний брэнд өөрөө Германы лабораторийн чанарын баталгаа, олон улсын стандарт, өндөр технологийг эх орондоо нутагшуулан, дэлхийн брэндүүдтэй ижил түвшинд, тэр байтугай илүү давуу талтайгаар өрсөлдөж байна.Бүүвэйхэн живхний зах зээлд өрсөлдөх гол давуу талууд:Давхар шингээгч технологи: Чийгийг хоромхон хугацаанд дотогш сорж, гадагш алдахгүй.12 цагийн хуурай мэдрэмж: Шөнөжин хүүхдийг сэрээхгүй, гүн нойрсох нөхцөлийг бүрдүүлнэ.Арьсанд хүрэх супер зөөлөн давхарга: Германы Dermatest-ээр баталгаажсан хуурай, зөөлөн мэдрэмж.Монголын цаг агаарт зориулсан хөгжүүлэлт: Өвөл, зуны эрс тэс уур амьсгалд арьсны тэнцвэрт байдлыг хадгалах бүтэц.Нярайн хүйн хамгаалалттай живх: Живхний урд талын бүс хэсэгт хүйн таарах хэсгийг ухаж өгсөн байдаг. Энэ нь живх хүйсийг дарахгүй, ил байлгах нөхцөлийг бүрдүүлдэг.Живх бол хүүхдийн арьсанд хамгийн удаан хүрдэг хэрэглээСудалгаагаар нярай хүүхдийн шөнийн тав тух алдагдах үед ойр ойрхон сэрэх, тайван бус болох, улмаар живх солих давтамж нэмэгдэн ээжүүдийн амрах цаг хугацаа хумигддаг болох нь тогтоогдсон. Ээжүүдийн тайван амрах үндэс нь хүүхдийн гүн, тухтай нойр юм. Живх бол хүүхдийн арьсанд 24 цагийн турш тасралтгүй хүрдэг хамгийн урт хугацааны хэрэглээ учраас Бүүвэйхэн брэнд түүнийг илүү хуурай, илүү зөөлөн, илүү аюулгүй байлгахаар тасралтгүй хөгжүүлэлт хийж байна.“Таны хүүхэд Монголдоо тухтай өсөх эрхтэй” хэмээх брэндийн үндсэн философи өнөөдөр ээжүүдийн бодит итгэл, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, олон улсын хараат бус лабораторийн баталгаагаар ийнхүү улам баталгаажлаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дэлхийн чанарыг хүүхдэдээ мэдрүүлэхийг ээжүүддээ уриалж байна.

“Бүүвэйхэн” брэнд сүүлийн 3 жилийн хугацаанд 23 төрөх эмнэлгээр дамжуулан ойролцоогоор 175,000 нярайд живх болон нярайн малгайг үнэ төлбөргүй хүргэн, нийгмийн хариуцлагын томоохон санаачилга хэрэгжүүлсээр байна.Дөнгөж төрсөн нярай хүүхэд амьдралынхаа анхны мөчөөс эхлэн маш эмзэг орчинд байдаг. Тэр дундаа зулай хэсгээрээ биеийн дулаанаа хурдан алддаг тул нярайн малгай нь хүүхдийг даарахаас хамгаалах, эрүүл ахуй болон халдвараас сэргийлэх чухал хэрэглээ юм.Гэвч манай улсын эрүүл мэндийн салбарын төсөв, хангамжийн хүрэлцээ зарим тохиолдолд хангалтгүй байдагтай холбоотойгоор зарим төрөх эмнэлгүүд нярайн хэрэгслийг угааж, ариутган дахин ашиглах нөхцөл байдал үүсдэг байна.Энэ бодит асуудлыг анзаарч, нийгмийн хариуцлагын хүрээнд шийдэл хэрэгжүүлж буй байгууллага бол “Бүүвэйхэн” брэнд юм.Нийслэл болон 18 аймагт хүрсэн тогтвортой хандив2023 оноос эхлэн “Бүүвэйхэн” брэнд нь “хүүхэд бүр төрөхдөө аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой” гэсэн зарчмыг баримтлан үнэ төлбөргүй хандивын аян өрнүүлж эхэлсэн.Өнөөдрийн байдлаар тус брэнд:Улаанбаатар хотын 5 төрөх эмнэлгүүд Хөдөө орон нутгийн 18 аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгууд руу нярайн малгай болон живхийг тогтмол, тасралтгүй нийлүүлж байна.Энэхүү дэмжлэг нь эмнэлгийн төсвийн ачааллыг бууруулахын зэрэгцээ нярай хүүхдийг эмнэлгийн дотоод халдвараас хамгаалахад бодит хувь нэмэр оруулж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.“Бүүвэйхэн” брэндийн 4 жилийн хөгжил“Бүүвэйхэн” брэнд нь дотоодын зах зээлд 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эх, хүүхдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн танил, итгэмжит сонголт болжээ.Тус брэнд нь нярайн өмсдөг болон наадаг живхээс гадна хүйн хамгаалалттай тусгай зориулалтын живхийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд энэ нь эцэг эхчүүдийн талархлыг ихээхэн хүлээдэг.Мөн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн нийлүүлж байна. Үүнд:Нэг удаагийн энгэрэвч, шүлсэвч Хүүхдийн зориулалттай маск Спиртийн агууламжгүй зөөлөн нойтон салфетка Ирээдүйд чиглэсэн тогтвортой санаачилга“Бүүвэйхэн” брэндийн энэхүү хандивын төсөл нь нэг удаагийн аян бус бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн Монгол Улсын бүх төрөх эмнэлгийн хэрэгцээг шат дараатайгаар хангах зорилготой юм.Үндэсний үйлдвэрлэгчид нийгмийн хамгийн чухал бөгөөд эмзэг салбар болох эх, хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэсэн бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр жишээ болохуйц үйл ажиллагаа болж байна.Шинэ иргэнээ эрүүл, аюулгүй орчинд өлгийдөн авах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Бүүвэйхэн” брэндийн хамт олонд олон ээж, гэр бүлийн өмнөөс талархал илэрхийлье.

Хүний эрүүл мэндийг хамгаалах хамгийн анхны бөгөөд байгалийн арга бол эхийн хөхөөр хооллолт юм. Шинээр төрсөн нярайд хамгийн түрүүнд ялгардаг өтгөн шар өнгөтэй сүүг ангир уураг гэж нэрлэдэг. Ангир уураг нь нярайн өсөлт хөгжил, дархлаа тогтолцоог бүрдүүлэхэд онцгой чухал үүрэгтэй бөгөөд "анхны дархлааны вакцин" гэж хүртэл нэрлэдэг.Ангир уураг гэж юу вэ?Ангир уураг нь эх төрсний дараах эхний 2–5 хоногт ялгардаг өтгөн, шаргал өнгөтэй, уураг, амин дэм, эрдэс бодисоор баялаг сүү юм. Хэдийгээр хэмжээ нь бага байдаг ч нярай хүүхдийн ходоодны багтаамжид яг тохирсон, маш өндөр шим тэжээлтэй байдаг.Ангир уургийн ач холбогдол 1. Дархлааг сайжруулнаАнгир уураг нь эсрэг бие , цагаан эс болон бусад хамгаалах бодисоор баялаг байдаг. Эдгээр нь нярайг нян, вирус, халдвараас хамгаалж, дархлааны тогтолцоог хөгжүүлдэг. 2. Хоол боловсруулах эрхтнийг хамгаалнаАнгир уураг нь гэдэсний салстыг хамгаалж, ашигтай бичил биетний өсөлтийг дэмжинэ. Ингэснээр хоол боловсруулах эрхтэн хэвийн хөгжиж, халдварын эрсдэл буурдаг. 3. Өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлнэУураг, А аминдэм, цайр болон бусад шим тэжээл нь эд эсийн өсөлт, тархи болон мэдрэлийн тогтолцооны хөгжлийг дэмждэг. 4. Шарлалтыг бууруулахад тусалнаНярайн гэдэсний хөдөлгөөнийг идэвхжүүлж, меконийг хурдан гадагшлуулахад тусалдаг. Үүний үр дүнд билирубин хуримтлагдах нь багасч, шарлалтын эрсдэл буурдаг. 5. Харшил, халдварт өвчний эрсдэлийг бууруулнаСудалгаагаар ангир уураг болон зөв хөхөөр хооллолт нь суулгалт, уушгины хатгалгаа зэрэг халдварт өвчний эрсдэлийг бууруулж, зарим харшлын өвчнөөс хамгаалах нөлөөтэй байдаг.Эхийн хувьд үзүүлэх ашиг тусАнгир уургаа хөхүүлэх нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд ч ашигтай. Үүнд:Умай хурдан агшихад тусалдаг.Төрсний дараах цус алдалтын эрсдэлийг бууруулдаг.Эх, хүүхдийн сэтгэл зүйн холбоог бэхжүүлдэг.Хөхний болон өндгөвчний хавдрын эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулдаг.
