Soft Hugs Pocket Mini 290mm | 3ш
Хөнгөн шөнөд зориулсан авсаархан, өндөр шингээлттэй.
Бүтээгдэхүүний тайлбар
Энэхүү урт, өндөр шингээлттэй ариун цэврийн хэрэглэл нь ямар ч үед хэрэглэхэд болон сарын тэмдгийн хүчтэй өдрүүдэд хамгийн тохиромжтой. Шингэнийг хурдан шингээж, гадагшлах эрсдэлээс найдвартай хамгаалдаг мөн ямар ч үед санаа зовохгүй хэзээ чь хаана ч авч явахад тохиромжтой жижиг савалгаатай. Торгомсог гадаргуу, амьсгалах бүтэц нь арьсанд таатай мэдрэмж төрүүлж, тухтай байдлыг хадгална.
✔ Хэзээ чь хаана ч найдвартай
✔ Сарын тэмдгийн хүчтэй өдрүүдэд
✔ Урт хугацаанд тав тухтай, хуурай мэдрэмж хүсдэг хэрэглэгчдэд
✔ Үргэлж санаа зовох зүйлгүй амар тайван байдлыг хангах зорилгоор
-Байгалийн гаралтай, тав тухтай мэдрэмж
Манай бүтээгдэхүүн нь 100% байгалийн гаралтай, маш зөөлөн гадаргуутай учир арьсанд зөөлөн хүрч, тав тухтай мэдрэмжийг төрүүлдэг. Арьсны эмзэг хэсэгт ч аюулгүй, тайвшруулж, арчлах үйлчилгээтэй.
-Хөнгөн, авсаархан хэмжээтэй
Өдөр тутмын хэрэглээнд төгс тохиромжтой. Хэрэглэхэд хялбар, цүнхэнд багтах жижиг хэмжээтэй тул хаана ч авч явахад амар. Аялал, ажил, сургуулийн үед танд саад болохгүй.
-Японы дэвшилтэт шингээлтийн технологи
Өндөр үр дүнтэй, нимгэн бүтэцтэй энэхүү бүтээгдэхүүн нь хөдөлгөөнд саад болохгүйгээр биед яг л таардаг. Шингээлт нь маш сайн бөгөөд тав тухыг мэдрүүлнэ.
-Агаар нэвтрүүлдэг хамгаалалт
Арьсыг чийгшүүлж, амьсгалах боломжийг бүрдүүлсэн NanoFiber технологи нь бактер үүсэх эрсдэлийг бууруулна. Эрүүл ахуйн стандартыг хангасан хамгаалалттай.
-Төв хэсгийн хурдацтай шингээлт
Шингэнийг шууд өөртөө татаж, гадаргууд үл нэвтрэх найдвартай шингээх системээр тоноглогдсон. Арьсыг хуурай байлган, урсах, гоожихоос бүрэн сэргийлнэ.
-Алдагдлаас хамгаалсан ухаалаг бүтэц
Босоо хамгаалалтын хийцтэй тул шөнө, хөдөлгөөнтэй үед ч найдвартай хэрэглээ болж чадна. Итгэлтэй, санаа зовох зүйлгүй өдөр шөнийг өнгөрүүлээрэй.